БУЛГАН: Шахмал түлшний үйлдвэр байгуулах ТЭЗҮ боловсруулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны аравдугаар сарын 30. /МОНЦАМЭ/. Булган аймагт шахмал түлшний үйлдвэр байгуулах боломж, гарцын талаар “SICA” компаниас ТЭЗҮ боловсруулснаа танилцууллаа.
Тус компанийн зүгээс аймгийн нийт айлд шахмал түлшний үнэ өртгийг хямдаар үйлдвэрлэн нийлүүлэх, шахмал түлш бий болгох арга зам, эдийн засгийн үр өгөөжийн судалгааг эцэслэн гаргасан байна.
Тус аймгийн хувьд нутаг орны үндсэн технологийн түүхий эдийн био массыг Сайхан сумын Эрээний уурхайн нүүрс, ойн мод бутыг ашиглан шахмал түлш гаргах тооцоог гаргасан байна.
Эхний урьдчилсан тооцоогоор нийт 3500 айлын нэг жилийн хэрэглээг 14800 тн байхаар тооцож, үйлдвэр байгуулах анхны хөрөнгө оруулалт 6,9 тэрбум төгрөг шаардагдах ТЭЗҮ боловсруулжээ.