ДОРНОД: Хэрлэн сумын ИТХ-ын даргаар Д.Тамиржаргалыг сонгов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Аймгийн төв Чойбалсан хот буюу Хэрлэн сумын ИТХ-ын анхдугаар хуралдаан энэ сарын 30-нд боллоо.
Олонхын саналаар Хэрлэн сумын ИТХ-ын даргаар Дамдинцоогийн Тамиржаргал, Засаг даргаар Сүхбаатарын Мөнхжаргал нарыг сонгов. Д.Тамиржаргалын хувьд ИТХ-ын анхны эмэгтэй дарга болж байгаагаараа онцлог юм.
Өчигдөр мөн Баян-Уул сумын ИТХ анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын даргаар Л.Түвшинтөгс, Засаг даргаар М.Баттулга нарыг сонгожээ. Дээрх сумдад Ардчилсан нам ялалт байгуулсан юм.