ДОРНОД: Баян-Уул, Хэрлэн сумын ИТХ маргааш хуралдана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн 12 сумын ИТХ анхдугаар хуралдаанаа хийж, сумын Засаг дарга, ИТХ-ын даргаа сонгоод байгаа юм.
Тэгвэл маргааш Баян-Уул, аймгийн төв Хэрлэн сумын шинээр сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчид анхдугаар хуралдаанаа хийх гэж байна. Тус сумд нь хамгийн олон хүн амтай бөгөөд Ардчилсан нам олонх болсон юм.
Сонирхуулахад, аймгийн ИТХ-д МАН-аас 19, АН-аас 15, Хүн намаас нэг төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.