БУЛГАН: Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг тусгуулахыг хүслээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр”-II”-ийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг Булган, Хөвсгөл, Орхон аймгийн ИТХ, ЗДТГ, Цагдаагийн газар, Боловсролын газар, Гэр бүл, хүүхэд, хөгжил хамгааллын газар, Эрүүл мэндийн газар, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын төлөөллийг оролцуулан зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгийн эхэнд Булган аймаг дахь референт
Д.Мөнхсайхан, Орхон аймаг дахь референт Ц.Батзаяа, Хөвсгөл аймаг дахь референт
М.Тунгалагмөрөн нар “Орон нутаг дахь хүний эрхийн нөхцөл байдал”-ыг аймаг тус
бүрээр танилцууллаа.
Үргэлжлүүлэн Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн
дарга С.Тунгалагтамир “Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр-II”-ын төслийг
танилцуулснаар Хөвсгөл, Орхон, Булган аймаг дахь хүний эрхийн тулгамдаж байгаа
асуудал болон Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрт тусгах саналаар
хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хөтөлбөрийн төсөл нь
-Монгол Улсын хууль, тогтоомжийг хүний эрхийн зарчим,
хэм хэмжээнд нийцүүлэн хэрэгжилтийг сайжруулна
-Хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, соён
гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурласан цогц байдлаар
зохион байгуулна
-Хүний үндсэн эрхийг хангах бодлогын хэрэгжилтийг
дээшлүүлнэ
-Зорилтот бүлгийн эрх, хөгжил, хамгааллын бодлогыг
сайжруулж, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлнэ
-Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн баталгааг
бүрдүүлж, хүн бүрийн амьдралын чанарыг дээшлүүлнэ
-Шинэ сорилт, тулгамдаж байгаа асуудлыг даван туулах
чадавхыг бэхжүүлнэ
-Хүний эрхийг хангах байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа холбоог хангаж, үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зэрэг 7 зорилго, 41 зорилт, 234 арга хэмжээтэйгээр боловсруулсан.
Хэлэлцүүлгээс дараах саналыг хөтөлбөрт тусгуулахаар оролцогч нараас гаргалаа.
-Хөтөлбөрийг хэрэгжүүлэх санхүүжилтийг жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж батлуулах
-Цахим орчин дахь хүүхэд хамгааллын бодлогыг тусгах
-Хүүхэд хамгааллын асуудлыг 4.1.6-д тусгах
-Орон нутгийн томъёоллыг оновчтой тусгах
-Ядуурлыг бууруулах чиглэлийг тусгах
-7.3.6-д шашны асуудлыг нарийвчлан тусгах
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настнуудад тулгамдаж байгаа асуудлыг тусгах -Эмийн аюулгүй байдлын хангах талаарх асуудлыг тусгах
-Нийгмийн салбарын төрийн албан хаагчдын ачааллыг тэнцвэржүүлэх талаар тусгах талаарх санал гаргалаа.
Булган аймаг нь 60 мянга гаруй хүн амтай, Засаг захиргааны хувьд 16 сум, 1
тосгон, 75 багтай. Нийт хүн амын 74.5 хувь хөдөө орон нутагт амьдардаг. Аймгийн
эдийн засгийн голлох салбар нь хөдөө аж ахуйн салбар.
2023-2024 оны хичээлийн жилд
бага сургууль 2,
дунд сургууль 5,
ахлах сургууль 15
нийт 22 сургуулийн 456 бүлэг хичээллэж байна.
Хүүхдүүдийн нийгмийн байдал:
бүтэн өнчин 13,
хагас өнчин 315
малчны хүүхэд 5024 байна.
Зөрчил, гэмт хэргийн гаралт дараах байдлаар нэмэгджээ.
Гэр бүлийн хүчирхийлэл 211 бүртгэгдсэн нь 4.7 хувиар, хүүхдийн эрх зөрчил 26 бүртгэгдсэн нь 46.2 хувиар, танхайн 78 хэрэг бүртгэгдсэн нь 39.7 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны
төвөөс жил бүр гаргадаг аймгуудын өрсөлдөх чадварын хөндлөнгийн үнэлгээгээр
2021 онд 36.49,
2022 онд 47.14
2023 онд 40.08 болж өссөн үзүүлэлттэй байна.
ХЭҮК-оос Булган аймгийн Засаг даргын 2020-2024 оны
үйл ажиллагааны хөтөлбөр, дэд хөтөлбөр, бодлогын баримт бичигт тусгагдсан хүний
эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж үзэхэд:
Хөрсний бохирдол үүсгэж хог хаягдал, нүхэн жорлонгийн
асуудлыг шийдвэрлэх
Химийн хорт болон аюултай бодисын асуудалд анхаарал
хандуулж, хүн, амьтан, хүрээлэн буй орчныг учирч болох аливаа эрсдэлээс
сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд
зарцуулах хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгуулан батлуулах
Стандартын бус барилга тэр дундаа дотуур байрны
дотор, гадна орчны аюулгүй байдал, усны хангамжийг сайжруулахад анхаарал
хандуулж, төсөв, хөрөнгийг шийдвэрлэхэд анхаарч хүүхдийн сурч боловсрох эрхийг
хангаж ажиллах
Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг,
зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд орчин үеийн дэвшилтэд техник хэрэгсэл, арга,
ажиллагааг нэвтрүүлэх
Аймгийн хэмжээнд халдварт өвчлөлийг бууруулах, эрүүл
мэндийн тусламж, үйлчилгээний чанар, иргэдийн сэтгэл ханамжийг сайжруулахад
анхаарах
Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг төвийг байгуулах шаардлагатай гэж дүгнэсэн байна. Хэлэлцүүлэг өнөөдөр иргэдийн уулзалт санал хүсэлтээр үргэлжилнэ.