ЗАВХАН: Ирэх сарын 10-наас цаг агаар тогтворгүй байхыг анхааруулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны аравдугаар сарын
25 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн ихэнх нутгаар 11 дүгээр сарын 10-наас хойш салхи шуургатай байна.
11 дүгээр сард агаарын дундаж температур говийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна.
Нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн үеүд олон
жилийн дунджаас 1-3°С хүйтэн, харин нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлээр олон
жилийн дунджаас бага зэрэг дулаан байна.
Хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй. Хур тунадас нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд цас орж, зарим газраар цасан шуурга шуурч болзошгүй байна.
Ялангуяа нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар салхи шуурга ихтэй байх төлөв ажиглагдаж байна.
Тиймээс хол замд гарахдаа цаг агаарын урьдчилсан мэдээг байнга авч, ажлаа төлөвлөхийг зөвлөж байна.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "бүх нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг
гэж Завхан аймгийн Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.