ДОРНОД: Сумдын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэлт 80 хувьтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 24
/МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн нийт сумын өвс тэжээлийн нөөц
бүрдүүлэлт 80 хувьтай байна гэж ХХААГ-аас мэдээлэв. Тодруулбал, сум тус бүр 100
тн өвс, 30 тн тэжээл бэлтгэхээс Баяндун, Булган, Сэргэлэн, Чойбалсан сумдын
нөөц бүрдүүлэлт сайн байна.
Аймгийн ХХААГ-аас малчдад дундаас доош тарга тэвээрэгтэй малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, өвс тэжээлээ сайтар нөөцөлж, мөн зам даваа хаагдсан үед зам гаргах техникийн бэлэн байдлаа хангахыг зөвлөж байгаа юм.
Дорнод аймаг ноднин жилийн эцэст 3.1 сая
толгой мал тоолуулснаас 1.4 сая нь хээлтэгч мал байсан. Нийт хээлтэгчийн 80-85
хувь нь төллөдөг.