СЭЛЭНГЭ: Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн насны бүтэц 33-54 насных байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-10-24 11:03:55

Сүхбаатар, 2024 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 2024-2028 оны бүрэн эрхийн хугацааны товч статистикийг сонирхуулья.

 

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн бүрэлдэхүүнд МАН-21, АН-19, ХҮН-аас 1 төлөөлөгч тус тус сонгогдсон.

 

Эдгээр төлөөлөгч өчигдөр хуралдсан анхдугаар хуралдаанаар төлөөлөгчийн энгэрийн тэмдэг, үнэмлэхээ Хурлын дарга Г.Бат-Орхоноос хүлээн авсан юм.

 

Төлөөлөгчдийн дотор 33-39 насны 17 төлөөлөгч, 40-49 насны 17 төлөөлөгч, 50-54 насны 7 төлөөлөгч байгаа бөгөөд хамгийн залуу нь 33 настай, хамгийн ахмад нь 54 настай байна.

 

Энэ удаагийн аймгийн ИТХ-д 2-4 удаа буюу дахин сонгогдсон 11, анх удаа сонгогдсон 30, эмэгтэй 6 төлөөлөгч байна.

 

Эмэгтэй төлөөлөгчдийн тухайд өмнөх хурлаас 1 гишүүнээр нэмэгджээ. 



相关新闻