ДОРНОД: Багш, сурагчдын ширээ сандлыг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-23 13:46:31

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Дорнод аймаг энэ хичээлийн жилээс эхлэн ЕБС-ийн багш, сурагчдын ширээ, сандлыг шинэчилж байна. Одоогоор 13 сумын ЕБС-ийн 189 багш, 1080 сурагчийн ширээ, 2160 сурагчийн сандал, 305 зөөврийн компьютерийг хүлээлгэн өгчээ.


Сүүлийн таван жилийн хугацаанд тус аймаг “Эрдэм” хөтөлбөрийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд Багшийн туслах” төсөл, “Цэцэрлэгийн багш”, “Бага ангийн багшийг дэмжих” болзолт уралдаануудыг амжилттай зохион байгуулж ирснээс гадна багш нар модуль болон ажлын байрны сургалтад 100 хувь хамрагдаад байна. Түүнчлэн БНСУ, ХБНГУ-д боловсролын байгууллагуудын төлөөллийг сургалтад хамруулж, туршлага судлуулжээ.


Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын 26 сургуульд 20 мянга гаруй сурагч суралцаж, 1500 гаруй багш, ажилтан ажиллаж байна. 

相关新闻