ХӨВСГӨЛ: "Хөвсгөлийн хүнд өдрүүд”-ийн түүхэн зураг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-10-23 11:23:30

Мөрөн, 2024 оны аравдугаар  сарын 22 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Төв музейд “Хөвсгөлийн хүнд өдрүүд” гэж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн Монголын ардчилсан хувьсгал, нийгмийн өөрчлөлт, хүний эрх, эрх чөлөөний төлөө нэгдэн өлсгөлөн зарлан оролцож байсан иргэдийн түүхэн үйл явдлын гэрэл зураг хадгалагдаж байна.


Тодруулбал, 1990 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хөвсгөл аймгийн төв талбайд болсон жагсаал цуглаанд оролцогчдын гэрэл зургийг аймгийн  төв музей иргэд олон нийтэд танилцуулж байна.

 









相关新闻