ДОРНОД: Модны залгааг урагш юм уу зүүн урагш харуулж суулгах нь зохимжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-21 12:00:09

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 21 /МО/НЦАМЭ/. Монгол Улсын аварга тариаланч С.Энхтулга алимын модыг өвөлд бэлтгэх, цэнэг усалгаа хийх талаар иргэдэд сургалт хийв. Сургалтад “Жимсний мод тариалъя” төсөлд хамрагдсан 50 иргэн оролцсон байна.


Түүний зөвлөгөөнөөс сонирхуулбал, мимсний мод тарихдаа эхлээд нүхээ бэлдэж суулгацаа хийнэ. Манай орон их төлөв баруун хойноосоо хүчтэй салхилдаг учраас модны залгааг урагш юм уу зүүн урагш харуулж суулгах нь илүү зохимжтой бөгөөд тарьсан даруйдаа 60-70 литр ус хийж, маргааш нь мөн ахин усалдаг гэв. Мөн нүхнээс гарсан шороогоо бүгдийг буцааж хийх нь зүйтэй. Тухайлбал, өнгөн хөрсний хүрэн шороо, бууц, сэтгэлд нийцэхгүй шаварлаг шороогоо ялгаж тавиад холих байдлаар нүхийг дүүргэдэг.


Ташрамд дуулгахад, Дорнод аймгийн хэмжээнд “Жимсний мод тариалъя” төслийг ноднин жилээс хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд шалгуур үзүүлэлт хангасан иргэн, аж ахуйн нэгжид тухайн сум, багийн ажлын албаар дамжуулан 6350 жимсний модыг 14 сумын 399 айлд үнэгүй олгосон бол энэ онд 3350 ширхэг торниун, бэсрэг алимын модны тарьцыг олгоод байна.

 

相关新闻