ДОРНОД: Аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томилж, Ерөнхий сайдад өргөн мэдүүлэхээр тогтов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-16 22:43:59

Чойбалсан, 2024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж, ИТХ-ын даргаар Ганхуягийн Цолмон, аймгийн Засаг даргаар Шүхэртийн Ёл нарыг сонголоо. Шинэ Засаг даргын нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн мэдүүлнэ.


Шүхэртийн Ёл нь 1988-1998 онд Дорнод аймагт ЕБС, 1999-2003 онд ШУТИС, 2009-2010 онд Удирдлагын академи, 2009-2011 онд ШУТИС-ийг Бизнесийн удирдлагын магистраар төгсжээ. 2003-2006 онд Дорнод Нийтийн аж ахуй ОНӨҮГ-ын диспетчер, Хүний нөөцийн менежер, 2006-2012 онд "Чойбалсан хөгжил" ОНӨҮГ-ын дарга, 2012-2016 онд Дорнод аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байгаа юм. 

相关新闻