ДОРНОД: Аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-10-16 12:10:11

Чойбалсан, 024 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр шинээр сонгогдсон аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаан эхэллээ. Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу яг одоо хурлын дэгийг батлахаар төлөөлөгчид байр сууриа илэрхийлж байна. Дараа нь аймгийн ИТХ-ын 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааны Хурлын даргыг чөлөөлөх, аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэнэ.


Энэ удаагийн орон нутгийн сонгуульд Монгол Ардын нам 19, Ардчилсан нам 16 суудал авсан юм. Гэхдээ Хэрлэн сумын наймдугаар баг дээр маргаантай асуудал үүссэн учраас эцэслэн тогтоогоогүй байна.


Өнгөрсөн шөнө аймгийн МАН-ын хороо хуралдаж, аймгийн Засаг даргад Ш.Ёл, ИТХ-ын даргаар Г.Цолмон нарын нэрийг аймгийн ИТХ-д оруулахаар хэлэлцэн баталжээ.


Харин Хэрлэн сум буюу Чойбалсан хотод Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. 

相关新闻