Tesla-гийн робот таксиг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-10-11 12:45:13

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 11 /TASS/. Америкийн тэрбумтан Илон Маск өөрийн эзэмшдэг “Tesla” компанид зохион бүтээсэн жолоочгүй, бүрэн автомат “Cybercab” таксиг танилцууллаа.


"Та бүхний харж байгаанчлан би энд робот таксигаар ирсэн. Биднийг гэрэлт ирээдүй хүлээж байна гэж бодож байна" хэмээн тэрбумтан танилцуулгаа эхлүүлэхдээ хэлжээ. “Cybercab”-ыг танилцуулах үйл ажиллагааг Калифорни муж улс дахь “Warner Bros.” студид зохион байгуулж, “Tesla”-гийн X хуудсаар (хуучнаар Twitter) шууд дамжуулсан байна. 

 

И.Маскийн хэлснээр, шинэ таксинууд нь дөрөөгүй, жолооны хүрд ч байхгүй бөгөөд уг таксигаар явахад энгийн машинаар явснаас арав дахин хялбар байх гэнэ. Тэрбээр компанийнхаа шинэ бүтээгдэхүүнийг "товчлуур дээр дараад март" зарчмаар ажилладаг цахилгаан шаттай зүйрлүүлэв.


Робот таксины үнэ 30 мянган ам.доллар байх бол зорчигчид нэг миль тутамд 30-40 цент төлөх аж.


相关新闻