Толгойтод шинэ чиглэл нэмлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМНийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах талаар иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулахаар болжээ.
Толгойтын 3.6 км автозамын засварын ажлыг өнөөдрөөс дуусгаж зорчих хэсгийг нээх юм байна.
Мөн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутаас цааш иргэдийн шинэ суурьшилт нэмэгдсэнийг үндэслэн нийтийн тээврийн үйлчилгээ хүргэх зорилгоор Улаан чулуутын одоогийн эцсийн зогсоолоос Алтан овооны 48-р гудамж хүртэл 1,5 км сунгаж өдөрт 1 тээврийн хэрэгсэл 3-4 рейс хийх Ч:57б “Улаан чулуут-Алтан овооны 48-р гудамж- Их наран-МУИС” чиглэлийг явуулах шийдвэр гаргажээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 2,4 дүгээр хороод Нарангийн голын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:14 “Нарангийн гол-10-р хороолол” чиглэлийг явуулах, Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо Далангийн замын иргэдийн зорчих эрэлтийг үндэслэн Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-ХМК” чиглэлийг өөрчилж Чингис СООСЭ дээд сургуулиар дайруулан Далангийн замаар оруулж явуулахаар тус тус шийдвэрлэв.
Харин нийтийн тээврийн үйлчилгээний Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник“, Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ 3-Дүнжингарав худалдааны төв”, Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”, Ч:46 “Улаан чулуут-Их наран-МУИС” чиглэлүүд хуучин хэвээр үйлчлэх аж.
Б.Заяа