Улаан хад хотын цагаан идээний компани малчдаас сүүг 1700 төгрөгөөр худалдан авдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.garmaa@montsame.gov.mn
2025-06-14 09:30:34

Улаан хад, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/.  Улаан хад хотын Баарин баруун хошууны сүү цагаан идээний хоршооллын “Марсын тал” компаниар Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг зочиллоо.


“Марсын тал” компани нь 2022 онд малчдын хоршоонд тулгуурлан байгуулагдсан бөгөөд өдгөө хоршооны болон бусад малчдаас өдөртөө 1.8-2.2 тонн сүүг литр тутмыг нь 3.2 юань буюу 1700 орчим төгрөгөөр татан авч, 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. 


Үүнээс онцлон ааруул, бяслаг, өрөм зөөхий, шар тос зэрэг бүтээгдэхүүнийг Улаан хад хот, Хөх хот, Эрээн хотын аялал жуулчлалын газрууд болон дэлгүүрүүдэд хүргэж худалдаалдаг аж.


“Марсын тал” компанийн захирал Байгаль хэлэхдээ “Бид цаашид компаниа өргөтгөж, иргэдийн эрүүл мэндэд нэн тустай олон нэр төрлийн экологийн цэвэр сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд хүргэх төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэв.








相关新闻