Аравдугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх замыг хааж, засна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Энхтайваны өргөн чөлөөний авто замын шинэчлэлийн хүрээнд 10 дугаар хорооллоос 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засна.
Дээрх авто замыг зургаадугаар сарын 16-ны 22:00 цагаас
хааж, 18-ны 6:00 цагт нээх юм. Энэ хугацаанд тус авто замаар зорчих
тээврийн хэрэгслийг сөрөг хөдөлгөөнөөр зохицуулах тул жолооч нар бусад замыг
сонгон хөдөлгөөнд оролцохыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.