Монголд дата, яриаг хослуулан ашигладаг 3.8 сая хэрэглэгч бий

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-09-30 14:30:43

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Үүрэн холбоо ба дата хэрэглээний талаарх статистик мэдээллийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас танилцууллаа.


Манай улсын үүрэн холбооны идэвхтэй хэрэглэгчдийн тоо 4.8 саяд хүрсэн байна. Үүнээс Мобикомын хэрэглэгч хамгийн их буюу 36.9 хувийг эзэлдэг. Харин Юнител 32.2, Скайтел 18.6, Жи Мобайл 9.5, Ондо 2.8 хувийг эзэлж байна. Тэгвэл дата болон яриаг хослуулан ашигладаг 3.8 сая хэрэглэгч бий.


Тэгвэл зөвхөн дата ашигладаг 371 мянган хэрэглэгч байдаг аж. Монголд ухаалаг төхөөрөмж хэрэглэгчийн тоо дөрвөн сая бөгөөд андройдыг 2.6 сая хүн хэрэглэж байгаа гэсэн статистик гарчээ.


Үүрэн холбооны нэг хэрэглэгч хоногт дунджаар 7.1 минут ярьдаг бол сард дунджаар 12.9 мессэж илгээдэг. Түүнчлэн LTE сүлжээнд нэг хэрэглэгч сард дунджаар 14.8 GB дата хэрэглэсэн байна.

相关新闻