Нобелийн утга зохиолын шагналыг Боб Дилан хүртлээ
ДЭЛХИЙН МЭДЭЭВАШИНГТОН. /NHK/. Утга зохиолын салбар дахь энэ оны Нобелийн шагналыг Америкийн дуучин, дуу зохиогч Боб Дилан хүртлээ.
Америкийн дууны агуу их уламжлалын хүрээнд яруу найргийн шинэ гайхалтай хэллэгийг бий болгосныг нь үнэлж энэхүү шагналыг түүнд олгохоор боллоо гэж Шведийн Академи мэдэгдсэн байна.
Боб Дилан 1941 онд АНУ-ын Миннесота муж улсад төрсөн бөгөөд түүний анхны дуу 1962 онд гарч байжээ.
1960-1970-аад онд Вьетнамын дайн болон иргэний эрхийн төлөөх хөдөлгөөний үеэр түүний зохиосон “Blowin' in the Wind”, "Like a Rolling Stone" зэрэг дуунууд нь сүлд дуу болон эгшиглэж байлаа.
Тэрбээр уран бүтээлээ туурвиж ирсэн 50 жилийн хугацаанд Грэммийн шагнал, Академийн шагнал болон Пулицерийн шагнал гэх мэт олон шагнал хүртэж байв.
Д.Нямтулга