“Alibaba” компани хиймэл оюуны нүдний шил үйлдвэрлэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2025-07-28 16:53:48

БЭЭЖИН, 2025 оны долоодугаар сарын 28 /CNBC/. Өөрийнх нь бүтээсэн хиймэл оюун ухааны загваруудад тулгуурлан ажилладаг ухаалаг нүдний шилийг Хятадын Alibaba компани танилцуулжээ. Ингэснээр тус компани энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээлд анх удаа нэвтэрч байна. 


Цахим худалдааны салбарт тэргүүлэгч тус компани Quark AI” нүдний шилийг 2025 оны эцэс гэхэд худалдаанд гаргана хэмээн мэдэгджээ. Ханжөү хотод төвтэй “Alibaba” бол Хятадын хиймэл оюун ухааны салбарт тэргүүлэгчдийн нэг бөгөөд OpenAI тэргүүтэй барууны компаниудтай өрсөлдөхүйц хиймэл оюун ухааны шинэ загваруудыг эрчимтэй зохион бүтээсээр байгаа юм.


Өмсөж зүүдэг төхөөрөмжүүд, ялангуяа нүдний шилийг тооцооллын технологийн дараагийн эрэлттэй бүтээгдэхүүн хэмээн технологийн компани үзэж байна. Quark AIнүдний шил бол Ray-Ban” компанитай хамтран зохион бүтээсэн Meta”-гийн ухаалаг нүдний шилний хариуд “Alibaba”-гийн гаргаж буй бүтээгдэхүүн юм. Мөн энэ жил хиймэл оюун бүхий нүдний шилээ гаргасан Хятадын цахилгаан бараа үйлдвэрлэгч “Xiaomi-тай өрсөлдөнө.


Alibaba”-гийн мэдээлснээр, нүдний шилийг ашиглан гарны оролцоогүйгээр дуудлага хийх, хөгжим сонсох, шууд орчуулга хийх, хурлын протокол хөтлөх боломжтой ажээ. Мөн нүдний шил нь камертай ажээAlibaba” бол Хятадад газар зүйн зураглал хийхээс эхлээд цахим аялал жуулчлалын агент зэрэг олон төрлийн үйлчилгээг эрхэлдэг компани юм. Мөн түүний харьяа Ant Group нь өргөнөөр хэрэглэгддэг Alipay гар утасны үйлчилгээг эрхэлдэг.  


Ингэснээр хэрэглэгчид нүдний шилнийхээ тусламжтайгаар навигацийн үйлчилгээг ашиглах, Alipay-ээр төлбөрөө хийх, Хятадын цахим худалдааны платформ болох Taobao дээр дэлгүүр хэсэх боломжтой болно гэж Alibabaмэдэгджээ. Үнэ болон техникийн үзүүлэлт зэрэг бусад дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор танилцуулаагүй байна.

 


相关新闻