ДОРНОД: Аймгийн хэмжээнд 1931 хүүхэд сургуулийн босго алхлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилд Дорнод аймгийн хэмжээнд 1931 хүүхэд нэгдүгээр ангид орно. Энэ нь зургаан настнууд ЕБС-д 100 хувь хамрагдаж буй үзүүлэлт гэж БШУГ-аас мэдээллээ.
Түүнчлэн ерөнхий боловсролын 26 сургуульд 20 мянга гаруй сурагч суралцаж, 1500 гаруй багш, ажилтан ажиллах юм.
Харин 33 цэцэрлэгт 7 мянга орчим хүүхэд хүмүүжнэ. Политехникийн коллежид 1127, МУИС-ийн Зүүн бүсийн сургуульд 580 оюутан суралцана.
Дорнод аймгийн хувьд СӨБ-ын болон бага ангийн багш дутагдалтай учир сүүлийн жилүүдэд "Нутгийн ирээдүй" хөтөлбөрийг хэрэгжүүлж, бодлогоор боловсон хүчин бэлдэж байна. Энэ хүрээнд их сургуулиа төгссөн багш нар ажлын талбарт хэдийнэ гарчээ.