БАЯНХОНГОР: Уулархаг нутгийн зарим газраар аадар бороотой
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Энэ сарыг дуусталх хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг аймгийн УЦУОША-наас ирүүллээ.
Мэдээллээр, энэ сарын 27, 28-нд уулархаг нутгийн зарим газраар аадар бороо, 31-нд хангай болон хээр талын зарим газраар бороо орно. Салхи 29, 31-нд хээр талын зарим газраар 10-12м/с хүрч ширүүсч явган шуурга шуурах бол бусад хугацаанд нийт нутгаар 4-9м/с.
Агаарын температур хангайн уулархаг нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +18...+23 градус, хээр талын нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +22...+27 градус байх бол говийн нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +26...+31 градус, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +22...+24 градус, өдөртөө +34...+36 градус дулаан байна.
Энэ сарын 29-нөөс нийт нутгаар бага зэрэг сэрүүснэ.