ДОРНОД: БНХАУ-ын Ляонин мужтай хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл БНХАУ-ын Ляонин мужийн орлогч дарга Жинь Гуовэй тэргүүтэй төлөөллийг хүлээн авч уулзлаа. Талууд эдийн засаг, худалдаа, ХАА, байгаль орчин, соёлын салбарт хамтран ажиллахаар ярилцав. Уулзалтад ЗТЯ-ны төлөөллүүд мөн оролцжээ.
Ляонин мужийн албаны төлөөлөл хамтран
ажиллах боломжуудыг судлах зорилгоор “ДБЭХС” ТӨХК, “Дорнод гурил” ХХК, “Мах
маркет” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Цаашид талууд хоёр улсын ЗГ-ын дэмжлэгтэйгээр авто замын төсөл хэрэгжүүлэх, Жинжү муж- Чойбалсан хотын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын зүүн чигийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтарч ажиллахаар тогтжээ.
Ляонин муж нь улсынхаа аж үйлдвэрийн төв бааз гэгддэг. Дэлхийд алдартай "BMW"
автомашины үйлдвэр тус мужид байдаг бөгөөд хөдөө аж ахуй, газар
тариалангаараа алдартай бүс нутаг юм.