ДОРНОД: Модон гүүр, Найрамдал цэцэрлэгт хүрээлэн рүү зорчих хөдөлгөөнийг түр хязгаарлав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Хэрлэн гол үерийн түвшнээс давж, Модон гүүрний хойд талаас Дэхтийн чиглэлийн зам, Найрамдал цэцэрлэгт хүрээлэнгийн далангаас урагш хэсэг усанд автлаа. Тиймээс дээрх газруудад зөрчих хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн түр хазгаарлав.
Баруун цементэн гүүрний далан усанд автах эрсдэл үүссэн учир өчигдөр шөнө холбогдох байгууллагууд шуурхай ажиллаж, шороон далан босгоод байна. Түүнчлэн Хэрлэн сумын 2-р багийн усанд автсан зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм. Ус татарсны дараа үерт автсан газруудад нөхөн сэргээлт хийх, шинээр далан барих ажлыг хийж хэрэгжүүлнэ гэж аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Сүүлийн арав хоногт Хэрлэн голын усны
түвшин 31 см-ээр нэмэгджээ.