ДОРНОД: Ширээний теннисний ахмадын УАШТ болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-08-17 19:02:48

Чойбалсан, 2024 оны наймдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Ширээний теннисний улсын аварга шалгаруулах 29 дэх удаагийн тэмцээнийг Дорнод аймагт болж байна. Тэмцээнд Монгол Улсын алдар цолтнууд, хойд, урд хөршийн болон 14 аймгийн 180 гаруй тамирчин хурд хүчээ сорьж байгаа юм.  


Сонирхуулахад, Дорнодын теннисчдээс улсын аваргын анхны медалийг 1981 онд холимог хосын төрөлд хүртэж байсан бол 1985 онд Идэрчүүдийн УАШТ-наас Ц.Баярцогт аваргын алтан медалийн эзэн болж байсан түүхтэй. Түүнчлэн Н.Батзориг 1999 онд Дорнодын тамирчдаасаа анхлан ширээний теннисний “Спортын мастер” цол хүртэж байжээ.  


Харин өдгөө ширээний теннисний “Спортын мастер” 4, дэд мастер 10 гаруй тамирчин төрөн гараад байна. 

相关新闻