ЗАВХАН: Татмын ойжуулалтын ажил үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-07-31 16:40:09

Улиастай, 2024 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлт болон хүний хүчин зүйлсийн нөлөөгөөр эрсдэлд орсон экосистемийн тэнцвэрт байдлыг хангах зорилготой татмын ойжуулалтын ажил үргэлжилж байна.


Завхан аймагт хэрэгжиж байгаа АДАПТ төслийн хүрээнд Завхан аймгийн зорилтот сумдад татмын ойжуулалтыг хийж байгаа юм.


Өнгөрсөн онд АДАПТ төслийн хүрээнд тус аймагт 95 га газарт татмын ойжуулалт, тармаг ойн нөхөн сэргээлт, 60 га газарт ойн сийрэгжүүлэлтийг хийж байгалийн аясаар нөхөн сэргэх боломжийг бүрдүүлжээ.


Татмын ойжуулалтын ажил энэ жил үргэлжилж байна. Тухайлбал, Алдархаан сумын ЗДТГ хамтран санхүүжүүлсэн 30 га татмын ойжуулалтын ажлыг "Отгон-Баян уул" ХХК гүйцэтгэж байна. Энэ жилийн тарьцын цэнэг усалгаа арчилгааг хийжээ. Төслийн хүрээнд Алдархаан, Баянтэс, Цагаанхайрхан, Тэс суманд ойжуулалт, цэвэрлэгээ, хийх бол Улиастай суманд татмын ойжуулалтыг хийх юм.


Татмын ойжуулалт гэдэг нь доройтолд өртөөд буй голын эх орчмын татмыг хашаалан хамгаалах, байгалийн амьд хашлага буюу модлог ургамлаар ойн зурвас байгуулахыг хэлдэг.


Ингэж ойн зурвас байгуулснаар хөрсний элэгдэл, эвдрэлийг багасгах. Үер болох эрсдэлийг багасгах, голын усны хэмжээг тогтвортой байлгаж, чанарт сайнаар нөлөөлөх, ойн нөөцийг нэмэгдүүлэх, агаарыг цэвэршүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм гэж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв. 

Цагаанхайрхан сум татмын ойжуулалтын ажлыг хийж байна


Уур амьсгалын өөрчлөлт, хуурайшилтын нэг үр дагавар бол гадаргын ус хатаж ширгэх, урсац хэмжээ багасах, усны хомсдол бий болох явдал юм. Доройтолд орсон булгуудын байгалийн аясаар сэргэх боломжийг бүрдүүлэх, усны цэвэр цэнгэг чанарыг хадгалах үүднээс АДАПТ төслийн хүрээнд Завхан аймагт булгийн эхийг байгальд ээлтэй аргаар хашиж хамгаалж байна.


Завхан аймагт өнөөдрийн байдлаар 5 сумын 7 булгийг хашиж хамгаалсан байна



Уур амьсгалын өөрчлөлтөөс гадна мал, амьтан, хүний сөрөг үйлдлээс шалтгаалан орон нутгийн гол нуур, булаг шанд  ширгэж хатах аюул нүүрлээд байгаа юм. Тиймээс булаг, рашааны эхийг хашиж хамгаалах нь ундаргыг хамгаалах төдийгүй булаг орчмын экосистемийг, усны орчныг бүхэлд нь бохирдол талхагдлаас хамгаалдаг



АДАПТ төслөөс булгийн эхийг хамгаалахдаа байгальд халгүй аргаар буюу налуу загвараар хашааны шонг газар ухаж суулгахгүйгээр хашааг барьдаг.

ашааг зөөвөрлөх, дахин ашиглах боломжтой.

-Булаг орчмын хөрс, ургамлыг хүн малын хөлд талхлагдахгүй байх нөхцөлийг хангадаг.

-Булгийн усыг малын баас, шээс зэрэг шим бохирдлоос хамгаалдаг.

-Булаг орчмын хөрс, ургамал байгалийн нөхцөлөөр сэргэх боломжийг бүрдүүлж хамгаалдаг

 

相关新闻