“Улаанбаатар марафон”-ы маршрутыг баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-15 13:48:06

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт эхлэхэд 10 хоног үлджээ.


Өчигдрийн байдлаар энэхүү гүйлтэд 3000 гаруй хүн бүртгүүлснээс 600 орчим нь энгэрийн дугаараа авсан байна. Тус марафоны 1.5 км зайд тэргэнцэртэй, хараагүй иргэд гүйх боломжтой бол таван км зайд 12-оос дээш насныхан оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг юм. Харин 10 км-ийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг. 21 км-ийн гүйлтэд 18-34, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох ба бүртгэлийн хураамж нь 50 мянган төгрөг.


Хамгийн урт буюу 42 км-ийн гүйлтэд 18 болон түүнээс дээш насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд хураамж нь 60 мянган төгрөг байна. Тусгай олимпын төрөл буюу 500, 800 метр зайд гүйгчдээс бүртгэлийн хураамж авахгүй.


Тэгвэл “Улаанбаатар марафон”-гүйлтийн маршрутыг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор баталжээ. Маршрутын мэдээллийг хүргэе.


1.5 км: МУИС-ШУТИС-МУБИС-Централ Тауэр-Соёлын төв өргөө



5 км: Соёлын төв өргөө-Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёл-ШУТИС-ИМарт-СЭЗИС-МУБИС-Соёлын төв өргөө



10 км: Соёлын төв өргөө-Төв шуудан-Нэгдүгээр сургууль-Гранд Хан айриш паб-Циркийн хойд уулзвар-Авлигатай тэмцэх газар-Бөмбөгөр худалдааны төв-Ази фарм-25-р суваг телевиз-Бишрэлт дэлгүүр-Тэнгис кино театр-Зоос гоёл-Тавдугаар сургууль-Хүүхдийн урлан бүтээх төв-МУИС Бизнесийн сургууль-ШУТИС- ИМарт-Петровис-Сансрын аюулгүйн тойрог-Сансрын тунель-Зүүн 4 зам-Бөхийн өргөө-СЭЗИС-МУБИС-103-Японы ЭСЯ-Чойжин ламын сүм музей-Соёлын төв өргөө



21 км: Соёлын төв өргөө-Төв шуудан-Нэгдүгээр сургууль-Гранд Хан айриш паб-Циркийн хойд уулзвар-Авлигатай тэмцэх газар-Бөмбөгөр худалдааны төв-Ази фарм-25-р суваг телевиз-Бишрэлт дэлгүүр-Тэнгис кино театр-Зоос гоёл-Тавдугаар сургууль-Хүүхдийн урлан бүтээх төв-МУИС Бизнесийн сургууль-ШУТИС- ИМарт-Петровис-Сансрын аюулгүйн тойрог-Сансрын тунель-Зүүн 4 зам-Бөхийн өргөө-СЭЗИС-МУБИС-103-Японы ЭСЯ-Чойжин ламын сүм музей-Хүүхдийн ордон-Соёлын төв өргөө



42 км: Соёлын төв өргөө-Төв шуудан-Нэгдүгээр сургууль-Гранд Хан айриш паб-Циркийн хойд уулзвар-Авлигатай тэмцэх газар-Бөмбөгөр худалдааны төв-Ази фарм-25-р суваг телевиз-Бишрэлт дэлгүүр-Тэнгис кино театр-Зоос гоёл-Тавдугаар сургууль-Хүүхдийн урлан бүтээх төв-МУИС Бизнесийн сургууль-ШУТИС- ИМарт-Петровис-Сансрын аюулгүйн тойрог-Сансрын тунель-Зүүн 4 зам-Бөхийн өргөө-СЭЗИС-МУБИС-103-Японы ЭСЯ-Чойжин ламын сүм музей-Хүүхдийн ордон-Соёлын төв өргөө



Дашрамд дурдахад, тус марафоны бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд энэ сарын 20-нд дуусна. 

相关新闻