Шатрын Монгол Улсын аваргаар Ц.Ананд тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-24 10:33:51

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Шатрын насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Тусгаар тогтнолын ордонд  энэ сарын 22-23-нд боллоо.


Биеийн тамир, спортын улсын хорооны мэдээлснээр, Рапид төрлийн эрэгтэйчүүдийн ангилалд 11 настай Ц.Ананд 9 өрөгт ялагдалгүй 8.5 оноогоор түрүүлсэн бол тус төрлийн эмэгтэйчүүдийн ангилалд WIM Б.Мөнгөнзул 9 өрөгт 7.5 оноогоор тэргүүн байр эзлэв.


Рапид төрлийн 13 дахь, блиц төрлийн эрэгтэйчүүдийн 19, эмэгтэйчүүдийн 16 дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн тамирчин ирэх сард Катар улсын Доха хотод болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.

 

相关新闻