Санхүүгийн нэгдсэн тайлангийн дүгнэлтийг гаргав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Сангийн сайдын санхүүгийн нэгдсэн тайлангийн дүгнэлтийг гаргалаа.
Үндэсний аудитын
газраас Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу Сангийн сайдын эрхлэх асуудлын
хүрээний байгууллагын 2023 оны нэгтгэсэн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж
“Өөрчлөлтгүй” дүгнэлт ирүүлжээ. Тэдгээр байгууллагаас
улсын төсөвт 2023 оны төсвийн
тухай хуулиар 14,225.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр баталснаас
гүйцэтгэлээр 15,360.3 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, төлөвлөснөөс 1,134.7
тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
Тайлант онд Засгийн газрын баталгаатай Хөгжлийн банк ХХК-аас гаргасан Самурай бондын үлдэгдэл төлбөр 30 сая иенийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулж Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B”, тогтвортой хэвээр хадгалан ажилласныг Сангийн яам мэдээлжээ.