Бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-11 14:51:25

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-аас Монгол, Оросын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой уулзалтыг зохион байгууллаа.


Энэ үеэр МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар хоёр улсын бизнесийн төлөөлөл шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг танилцуулжээ. Мөн уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны чиглэл, харилцан ашигтай боломжийг хэлэлцсэн юм. Тус уулзалт нь Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлж, бизнес эрхлэгчдийн хоорондын түншлэлийг шинэ шатанд гаргах ач холбогдолтой үйл явдал боллоо.


Уулзалтад ОХУ-ын үйлдвэрлэл, худалдааны байгууллагуудын төлөөлөл, мөн хөдөө аж ахуй, хүнс, зам барилгын машин механизм, тусгай зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлдэг “Росспецмаш” нийгэмлэг, бусад компаниуд оролцжээ.


Манай хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд жилийн дүнгээр 2.9 тэрбум ам.доллар орчим байлаа. 

相关新闻