Нүүрс худалдах хэмжээ, зах зээлийн үнэ тогтоох зарчмыг тохиролцлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-11 10:02:00

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Энержи Ресурс” ХХК, “Чайна энержи” групп 2026 оны нүүрс худалдааны хэмжээ, зах зээлийн үнэ тогтоох зарчмыг тохиролцлоо.


Энержи Ресурс компанийн Гүйцэтгэх захирал Д.Энхбат, дэд ерөнхийлөгч Т.Түвшинбаярын ахалсан төлөөлөгчид БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулдаг олон улсын импорт экспод оролцов. Энэ үеэр БНХАУ-ын Чайна Энержи групптэй байгуулсан 10 жилийн стратегийн хамтын ажиллагааны хүрээнд ирэх жил 4.9 сая хүртэлх тонн баяжуулсан коксжих нүүрс, 1 сая тонн баяжуулсан сул коксжих нүүрсийг зах зээлийн үнэ ханшаар нийлүүлэхээр тохиролцож, дэд гэрээ байгууллаа. 


Энэ жил эхлүүлсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төслийг Чайна Энержи компани амжилттай дуусгаснаар хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ илүү өргөжих нөхцөл, боломж бүрдэхийг “Энержи Ресурс” компани мэдээлжээ.


Хоёр компани 2018 онд урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар Ганцмод боомтод жилд 7 сая тонн нүүрс хүлээн авах хүчин чадалтай, нүүрс сэлгэн ачиж буулгах, гаалийн баталгаат агуулахын талбайг 2021 онд хоёр талын хамтын хөрөнгө оруулалтаар байгуулсан билээ



相关新闻