ШУА Булган аймагтай хамтран судалгааны ажлууд хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Шинжлэх ухааны академийн дДэд ерөнхийлөгч тэргүүтэй судлаачдын баг Булган аймагт “Шинжлэх ухаан, технологи, инновацыг орон нутагт нутагшуулъя” аяны хүрээнд ажиллав. Мөн Булган аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
Санамж бичгийн хүрээнд 2024-2027 онд судалгааны 3 ажлыг хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Үүнд:
1. Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний
хүрээнд аймгийн суурин газруудад тарих мод, сөөгийг сонгох, тэдгээрээр
дамжуулан хүрээлэн буй орчны бохирдлыг саармагжуулах судалгаа;
2. Ойн цэвэрлэгээ, мод
бэлтгэлийн хаягдал, газар тариалангийн сүрэл, ургамлын иш, эрчимжсэн мал аж
ахуйн хаягдал зэрэг органик хаягдлын боловсруулалт, дахин ашиглалтын
технологийн судалгаа;
3. Нефть, нефтийн
бүтээгдэхүүнээр бохирдсон хөрсний мониторинг, бохирдлыг багасгах судалгааг тус
тус хийх юм.
Мөн аяны үеэр ШУА-ийн
Хими, химийн технологийн хүрээлэн, Булган аймгийн Байгаль орчны газартай
хамтран “Хог хаягдлын менежмент” сэдэвт сургалт зохион байгуулж, инновацын
бүтээгдэхүүний үзэсгэлэнд академийн харьяа 4 хүрээлэнгийн 40 орчим
бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдэд танилцууллаа.