Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Эх дэлхийн төлөө” уриан дор тэмдэглэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-03 18:12:50

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг хэвлэл мэдээллийн салбарынхан тулгамдсан асуудлаа хэлэлцэж, тэмдэглэдэг. Өнөөдөр тохиож буй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг энэ жил олон улсад “Эх дэлхийн төлөө хэвлэл мэдээлэл” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.


НҮБ ЮНЕСКО Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн 31 дэх бага хурлыг Чили улсын Засгийн газартай хамтран энэ оны 5 дугаар сарын 2-4-нд “Байгаль орчны хямралын өмнө сэтгүүл зүй” нэрийн дор Сантьяго хотноо зохион байгуулж байна.

Хурлаар өнөөгийн дэлхий болон байгаль орчинд үүсээд буй хямралын нөхцөлд байдалд сэтгүүл зүйн оролцоо, ач холбогдол, түүний төлөө үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг авч үзэж байна.

Энэ хүрээнд манай улсад Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр “Байгаль орчны доройтолтой тэмцэхэд сэтгүүл зүйн үүрэг, сорилт”  сэдэвт хэлэлцүүлэг боллоо.  


Уур амьсгалын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн алдагдал, агаарын бохирдол хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй тогтвортой хөгжлийн чухал асуудлын нэг болж буй. Иймд дэлхий нийтээр байгаль орчны хямралын нөхцөл дэх сэтгүүл зүй, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний ач холбогдол зэрэг сэдвийг мөн хөндлөө.  

相关新闻