Нэгдүгээр тойргийн Сонгуулийн хороог Өвөрхангайд байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр,
2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийг
нэгдүгээр тойрогт зохион байгуулах Сонгуулийн хороог Өвөрхангай аймагт
байгууллаа.
Монгол
Улсын Сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.17-д “Сонгуулийн нэг
тойрогт 2 ба хэд хэдэн аймаг, дүүрэг багтаж байвал аль олон сонгогчтой
сонгуулийн хороо нь тойрог дахь сонгуулийн зохион байгуулалтын ажлыг хариуцна”
гэж заасан.
Энэ
дагуу Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 23
дугаар тогтоолоор Архангай, Баянхонгор аймгийн төлөөлөл оролцсон есөн хүний
бүрэлдэхүүнтэй Сонгуулийн хороог Өвөрхангай аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболдоор
ахлуулан байгуулаад байна.
Аймгийн
Сонгуулийн хороо нь анхны хурлаа хийж, сумдын сонгуулийн хороодын
бүрэлдэхүүнийг батлах тухай асуудлыг хэлэлцэн, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний
өдрийн 01 дүгээр тогтоолоор сумдын Сонгуулийн хороог байгууллаа.