ДОРНОД: Жил бүрийн намар түймрээс сэргийлэх зурвас татаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны дөрөвдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Жил бүрийн намар хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх шороон болон халз зурвасыг татаж, сэргээж байна. Энэ ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгө, байгаль хамгаалах, нөхөн сэргээх зардлаар хийдэг.
Ноднин жил Баян-Уул сумаас Халх гол сумын нутаг Буйр нуур хүртэл 360 км газрыг хагалж зурвас татжээ. Ирэх намар 30 сая төгрөгийн зардлаар 130 км зурвас татахаар төлөвлөж байна гэж БОАЖГ-аас мэдээлэв.
ОХУ-ын хил дагуу ой хээрийн түймрээс
сэргийлэх зурвас татах ажлыг 2014 оноос хийж байгаа юм. Салхи багатай үед хил
давж орж ирсэн түймэр тухайн зурваст ирж унтрах нь ч бий. Мөн хиймэл дагуулын
зураг дээр ажиглалт хийж, ой хээрийн түймэр хилд ойрхон ирсэн үед хамгаалах
зурвас дээр тосож унтраадаг.