Экпортолсон бараа, түүхий эд 2.8 хувиар багасжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Манай улс энэ оны эхний гурван сард экспортод 3658.9 сая ам.долларын бараа, түүхий эд гаргасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 2.8 хувиар багасжээ.
Экспортод нийлүүлсэн барааны 98.7 хувийг валютын төлбөртэй
худалдаа эзэлж байв. Экспортын барааны нийт дүнд эрдэс
бүтээгдэхүүн 3254.8 сая ам.доллар буюу 89, сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос
216.8 сая ам.доллар буюу 5.9,
амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүн 38.8 сая ам. доллар буюу
1.1 хувийг эзэлж эдгээр нь экспортын дүнгийн 95.9 хувийг эзэлж байна.
Оны эхний улиралд экспортолсон хар тугалганы
хүдэр, баяжмал, төмрийн
хүдэр, зэсийн баяжмал, цайрын баяжмал, түүхий нефть, чулуун нүүрсийг 100 хувь БНХАУ-д, үхэр адууны боловсруулсан ширний 79.4 хувийг БНТУ-д, самнасан ноолуурын 80.8 хувийг
Италид, ямааны угаасан
ноолуурын 96.5 хувийг БНХАУ-д экспортолж, эдгээр нь экспортын нийт дүнгийн
85.6 хувийг эзэлжээ.
Монгол Улс
дэлхийн 51 оронд бараа экспортлосноос БНХАУ-д 91.2, Швейцарт 5.9, ОХУ-д 0.8
хувь ногдож, нийт экспортын
97.8 хувийг дээрх орнууд эзэлж байгааг
Гаалийн ерөнхий газраас мэдээлэв.