Топ таван банкны нийт эргэлтийн хөрөнгө өмнөх оныхоос 27 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136 @gmail.com
2025-08-01 11:19:59

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсын банкны салбар 2025 оны эхний хагас жилд харьцангуй тогтвортой байж, эдийн засгийн гол салбарууд сэргэж эхэлснээр топ таван банкны санхүүгийн үзүүлэлт болон эргэлтийн хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 27 хувиар өссөнийг Монгол банк мэдээллээ.


Банкны чанаргүй зээлийн хэмжээ буурснаар иргэд болон аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор зээл олголт эрчимтэй нэмэгдсэн байна. Зээлийн идэвхжил нэмэгдэн, чанаргүй зээлийн хэмжээ буурснаар банкны салбар тогтворжиж,  төгрөгийн ханшид эергээр нөлөөлөн, иргэд төгрөгийн хадгаламж нээлгэх нь ихэсжээ. 


Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 2025 оны эхний хагас жилд 2.4 хувийн өсөлттэй гарсан боловч уул уурхайн салбарын өсөлт хүлээлтээс доогуур байж, тээвэр, логистик, худалдаа зэрэг уул уурхайгаас хараат салбарт сөргөөр нөлөөлсөн байна.

 

Мэдээг бэлтгэсэн Т.Хулан

相关新闻