Янник Синнер Майамигийн нээлттэй тэмцээнд түрүүллээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ВАШИНГТОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 1 /Tennis.com/. Италийн теннисчин Янник Синнер ням гарагт болсон Майамигийн нээлттэй тэмцээний шувтаргын тоглолтод Болгарын теннисчин Григор Димитровыг буулган авснаар аваргын цомыг өргөлөө.
Өдгөө 22 настай
Я.Синнер тус тэмцээнд түрүүлснээр дэлхийн чансааны хоёрдугаарт эрэмблэгдэх болов. Ийнхүү тэрбээр Мэргэжлийн теннисчдийн холбооны /ATP/ чансааны хоёрдугаарт бичигдсэн Италийн
анхны теннисчин болж байна.
Я.Синнер энэ оны хоёрдугаарт сард Нидерландын Роттердам хотноо болсон “ATP 500” тэмцээнд түрүүлснээр дэлхийн чансааны гуравдугаарт бичигдэж байсан юм.
Даваа гарагт шинэ чансааг гаргаснаар тэрбээр хоёрдугаар байр руу ахих бол Карлос Алькаразын чансаа доошилж
гуравдугаарт бичигдэнэ.
ATP болон Эмэгтэй
теннисчдийн холбооны /WTA/ чансааны
шилдэг 10-т бичигдсэн италичууд /1973 оноос хойш/
- № 2: Янник Синнер [2024 оны дөрөвдүгээр сарын 1]
- № 4: Адриано Панатта [1976]
- № 4: Франческа Скьявоне [2011]
- № 5: Сара Эррани [2013]
- №6: Флавиа
Пеннетта [2015]
- № 6: Маттео Берреттини [2022]
- № 7: Коррадо Бараццутти [1978]
- № 7: Роберта Винчи [2016]
- № 9: Фабио Фоньини [2019]
Үүнээс гадна
Я.Синнер Майамигийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн анхны Италийн теннисчин боллоо.
Тэрбээр өмнө нь тус тэмцээний финалд шалгарсан цорын ганц итали тамирчин болоод
байсан бөгөөд 2021 онд Польшийн теннисчин Хуберт Хуркач, өнгөрсөн жил Оросын
тамирчин Даниил Медведевтэй хоёр удаа финалд шалгарч байжээ.
Мөн өнгөрсөн зун
Канадад болсон “Masters 1000”
тэмцээнд түрүүлсэн тэрбээр энэ удаа хоёр дахь “Masters 1000”-даа түрүүлснээр уг тэмцээнд хамгийн олон удаа
түрүүлсэн анхны итали тоглогч болжээ. Ийм өндөр түвшний тэмцээнийг 1990 онд зохион байгуулж эхэлснээс хойш түүнд түрүүлсэн цорын ганц Италийн тамирчин нь 2019 онд Монте-Карлод түрүүлсэн Фабио Фогнини байв.