СЭЛЭНГЭ: Судалгаагаар Зэлтэр гол маш цэвэр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны гуравдугаар
сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Ус, цаг уур, орчны
шинжилгээний албаны Байгаль орчны шинжилгээний лаборатори 1986 оноос эхлэн аймгийн 11 голын усны химийн
шинжилгээг гадаргын усны хяналт-шинжилгээний 20 цэгээс улирлын чанартайгаар тогтмол хийж байна.
Тухайлбал, 2023 оны 1-12 дугаар
сарын байдлаар гадаргын усны бохирдлын судалгааг гаргажээ.
Энэ судалгаагаар
Зэлтэр гол маш цэвэр, Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Туул, Бургалтай
гол цэвэр, Хиагт гол маш бохир, Буурь гол бага
бохирдолтой гарчээ.
Дээрх голоос Буурь гол
хатуу, Хиагт гол зөөлөвтөр, Хүдэр, Бугант, Ерөө гол маш зөөлөн, бусад гол зөөлөн устай байдаг байна.
Сэлэнгэ аймгийн гадаргын ус нь
ерөнхийдөө бүгдээрээ О.А.Алекиний томьёоллоор гидрокарбонатын
ангийн HCO3-<Ca2++Mg2+гэсэн
харьцаатай байна.