ДОРНОД: 6000 хуйлмал өвсийг сумд руу тээвэрлэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-20 10:24:26

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Мэнэнгийн талд байсан нэг бүр нь 300 кг жинтэй, 6000 ширхэг хуйлмал өвсийг аймгийн төвд татан авчирч, сумд руу тээвэрлэж байна.


Цагаан зудтай Баянтүмэн, Булган, Гурванзагал, Дашбалбар, Сэргэлэн, Хөлөнбуйр, Цагаан-Овоо, Чойбалсан суманд тус бүр 550 боодол, цагаанаар зудархуу Баяндун, Халхгол, Чулуунхороот суманд тус бүр 400 боодлыг хуваарилжээ. Сумдын Онцгой комисс дээрх өвсийг малчдад хуваарилна гэж ХХААГ-аас мэдээлэв.


Түүнчлэн Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Халхгол, Чойбалсан сумын өвсийг сумын төвийн нөөцийн агуулахаас олгоно. Үнийн хувьд зах зээлийн үнээс 50 хувь хямдруулж худалдахаар шийдвэрлэжээ. Харин бусад сумын хувьд тээврийн автомашины хүрэлцээнээс шалтгаалан аймгийн төвийн Хэрлэн сумын 5-р багт байрлах нөөцийн агуулахад буулгаж байна. 

相关新闻