ДОРНОД: Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн нийгэм, эдийн засгийн салбар дахь эмэгтэйчүүдтэй холбоотой тоон мэдээллүүдийг түүвэрлэн хүргэж байна.
-Дорнод аймаг нийт 84650 хүн амтайгаас 41823 буюу 49.4 хувийг
эмэгтэйчүүд эзэлж байна. Аймгийн төвд 24503 эмэгтэй амьдардаг.
-Эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75 байгаа нь эрэгтэйчүүдээс даруй есөн жилээр урт насалж буй үзүүлэлт юм.
-Жендэр хөгжлийн үзүүлэлт буюу дундаж
наслалт, боловсрол, цалин орлогыг эрэгтэйчүүдтэй харьцуулахад 0,757 байгаа бол
эрэгтэйчүүдийнх 0.729 байна.
-Дорнод аймгийн хэмжээнд 20-59 насны 16715
эмэгтэй ажиллах хүч бий. Үүнээс 4357 нь 30-39 насныхан байна. Дээрх насны
эмэгтэйчүүдийн дийлэнх нь ХАА болон худалдаа үйлчилгээний салбарт ажиллаж
байна.
-Ажил олгогч эмэгтэйчүүдийн хувьд 45-54 насныхан
дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Сонирхуулахад, 15-19 насны 104 ажил олгогч
эмэгтэй байна.
-Өрх толгойлсон 4250 эмэгтэй байгаагаас 18 хүртэлх насны хүүхэдтэй 1652, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй 177 эмэгтэй байна.
-Дорнод аймагт нийт 2000 гаруй ААНБ үйл
ажиллагаа явуулж байна. Үүнээс 1764 компанийн 743-ыг, 87 нөхөрлөлийн 41-ийг, 82
хоршооны 32-ыг нь эмэгтэй хүн удирдаж байна.
-Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 37 төлөөлөгчийн тав нь эмэгтэй.