ДОРНОД: 600 тн улаан буудайг татан авч, сумдад хуваарилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-10 12:37:18

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад Монгол Улсын Засгийн газраас олгосон улаан буудайг татан авчээ. Энэхүү 600 тонн улаан буудайг Булган, Баянтүмэн, Гурванзагал, Матад, Халхгол, Сэргэлэн, Дашбалбар сумдад тус бүр 75 тн-ыг хуваарилж байна. Түүнчлэн цагаан зудтай сумдын нийт малчин өрхөд гурил, будаа олгож байгаа юм.


Аймгийн нөөцөөс 6 мянган тонн өвс худалдан авч ирэх долоо хоногт сумдад хуваарилна гэж Онцгой комиссоос мэдээлэв.

Мөн энэ өдрүүдэд Халхгол, Сэргэлэн, Булган, Гурванзагал, Чулуунхороот сумдад туулах чадвар сайтай авто машиныг хүлээлгэн өглөө. Сумд шинэ машинаа ЗДТГ, Онцгой комисс болон зудын эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ, мал эмнэлгийн холын дуудлагад ашиглана.

相关新闻