Засгийн газрын гишүүд Сүхбаатар аймагт ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-30 14:02:41

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Шадар сайд У. Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг 9 дүгээр сарын 30-наас Сүхбаатар аймагт ажиллах гэж байна.

Ажлын хэсэгт Монгол Улсын Батлан хамгаалах яамны сайд Б.Бат-Эрдэнэ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н. Цагаанхүү нар багтжээ.

Засгийн газрын гишүүд 9 дүгээр сарын 30-ны Баасан гарагийн 18:30 цагаас аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд төрийн албан хаагчидтай уулзах юм. 10 дугаар сарын 1-ний Бямба гарагийн 09:30 цагт Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, 10:00 цагаас Баруун-Урт сумын иргэд хөдөлмөрчидтэй “Жаахан шарга” ХЖТ-т уулзана. Үргэлжлүүлэн Дарьганга, Халзан сумдад ажиллаад буцах юм.

Т. Одончимэг

相关新闻