Аймаг, цэргийн начингуудын барилдаанд Д.Төрбаяр түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-07 09:54:15

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн начин цолтой бөхчүүдийн барилдаан боллоо.


128 бөх авхаалж самбаа, уран мэх сорин барилдсанаас Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн начин Д.Төрбаяр түрүүлж, Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, “Эрдэнэс Тавантолгой” компани “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Х.Мягмарсүрэн үзүүрлэв.


Их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн өсөх начин М.Гантулга, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, Вагнер ази, Гранд сутай” компани, “Таван Хан дэвжээний бөх, аймгийн начин Б.Улаалзгана нар шалгарлаа.

Харин дунд шөвөгт аймгийн өсөн нэмэх начин Т.Мөнх-Эрдэнэ, аймгийн өсөх начин Ш.Нямсайхан, О.Баярбаасан, аймгийн начин З.Мөнхтулга нар үлдэв. 


Өнөөдөр 11:00 цагаас Дашчойлин хийдийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно. Уг барилдаанд зодоглох бөхчүүдийн 45 хувь нь буюу 114 нь зөвхөн аймаг, цэргийн арслан цолтой бүртгүүлжээ. 

相关新闻