Цанын холимог баг XIX байр эзлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-02-01 12:59:41

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Солонгосын Канвон хотод болж буй залуучуудын өвлийн сүүлийн өдрийн тэмцээн уралдаан үргэлжилж байна.


Гүйлтийн цанын холимог буухиа уралдаан Alpensia Biathlon Centre-т болж, 24 орны баг өрсөлдөв. Германы баг энэ гараанд 53:07.3 минутын амжилтаар түрүүлж, Франц (53:13.0), Швейцарын цаначид (53:13.3) мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.


Харин Т.Өсөх-Ирээдэй, А.Хүслэн, Н.Нандинцэцэг, Ж.Уянга гэсэн бүрэлдэхүүнтэй Монголын баг 1:00:27.6 цагийн үзүүлэлтээр 19 дүгээр байр эзлэв. Манай цаначдын араас талбайн эзэн БНСУ, Хорват, Грек, Тайланд, Бразилын баг барианд оржээ. Ийнхүү гүйлтийн цанын тамирчид олимпын тэмцээн уралдаанаа өндөрлүүлж байна. 


13 хоног үргэлжилсэн залуучуудын олимпын хаалт орой 19:00 цагт болно. 









相关新闻