The MongolZ эхний тоглолтдоо алдарт FURIA-г хожлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2023 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Цахим спортын Counter Strike төрлийн хамгийн нэр хүндтэй тэмцээнүүдийн нэг болох IEM Katowice 2024 өчигдөр Польшид эхэллээ.
Нэг сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд Ази тивээ төлөөлөн Монголын The MongolZ баг оролцож байгаа юм. Тэд үндсэн шатанд өрсөлдөх эрхийн төлөөх эхний тоглолтоо Бразилын шилдэг баг FURIA-ийн эсрэг хийж, 16:14-өөр буулган авчээ. The MongolZ-ийн залуус Бразилын багийг хоёр дахь удаагаа хожиж байгаа нь энэ.
Бразилын баг дэлхийн чансаанд аравдугаарт эрэмбэтэй юм. Манай багийн хожилд М.Азбаяр/Senzu/ онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэрбээр багтайгаа нэгдээд ердөө дөрөвхөн сар болж байгаа ажээ.
The MongolZ хэдхэн хоногийн өмнө Шанхайд болсон eXTREMESLAND
тэмцээнд түрүүлж, форм сайтай байгаагаа харуулсан. Одоо тэднийг Оросын шилдэг баг Spirit хүлээж байна. Хоёр багийн
тоглолт өнөөдөр 20:30 цагаас
болно. Ялсан баг нь хэсгийн шатанд шалгарах бол ялагдсан нь сүүлийн боломжийн
төлөө доод хэсэгт тоглоно.