СЭЛЭНГЭ: Сурагч Э.Номин, Б.Түмэн-Өлзий нар улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох эрх авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2024 оны нэгдүгээр
сарын 29 /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилийн Мэдээллийн технологийн 38 дугаар олимпиадын
хоёрын даваа өнгөрсөн 7 хоногт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЕБ-ын 1 дүгээр сургууль дээр боллоо.
Дунд анги, ахлах анги, багш гэсэн 3 зохион байгуулсан тус олимпиадад 60
гаруй багш, сурагч амжилттай оролцсон байна.
Дунд ангийн ангилалд Сүхбаатар
сумын ЕБ-ын 3 сургуулийн 9б ангийн сурагч Э.Номин тэргүүлж, улсын мэдээлэл зүйн олимпиадад оролцох эрх авчээ.
Мөн аймгийн Спортын сургуулийн 9а ангийн
сурагч Г.Гэрэлт-Од, Мандал сумын Түнхэл тосгоны ЕБС-ийн 10-р ангийн сурагч Б.Төрболд,
Мандал-2 сургуулийн 10а ангийн М.Самбууням нар шагналт байрт шалгарсан байна.
Олимпиадын ахлах ангийн ангилалд
Мандал-4 сургуулийн 11б ангийн сурагч Б.Түмэн-Өлзий тэргүүлж, улсын мэдээлэл
зүйн олимпиадад оролцох эрх, батламж, алтан медаль хүртжээ.
Мөн Мандал-5 сургуулийн 11б ангийн
сурагч Х.Хонгорзул, Сүхбаатар сумын ЕБ-ийн 4-р сургуулийн 11в ангийн
О.Үйлстөгөлдөр, 12а ангийн О.Эрдэнэжаргал, Мандал ЕБ-ийн 1-р сургуулийн 11а
ангийн Т.Тэмүүлэн нар мөнгө, хүрэл медалийн эзэд болсон байна.
Багш нарын ангилалд Мандал-4 сургуулийн
мэдээллийн технологийн багш Э.Мөнх-Эрдэнэ тэргүүлж, Сүхбаатар сумын ЕБ-ийн 3-р
сургуулийн багш Т.Мөнхсайхан мөнгө, Мандал-1 сургуулийн багш Б.Оюун-Эрдэнэ хүрэл
медаль хүртжээ.