БУЛГАН: Халиа тошингийн голдирлыг өөрчлөхөөр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-01-25 17:33:35

Булган, 2024 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Булган аймгийн төвд Ачуут гол болон хөрсний уснаас халиа тошин үүсэж, ойр орчмын айл өрхүүдийн хашаа, байшин усанд автан хөлдөх эрсдэл үүсээд байна.


Иймд Булган сумын Онцгой комиссын дарга П.Нөхөрлөлбаяраар ахлуулсан ажлын баг шуурхай хуралдаж, мэргэжлийн ангийн 30 гаруй алба хаагч, 3 машин техникийн бүрэлдэхүүнтэйгээр халиа тошингийн голдирлыг өөрчлөхөөр ажиллаж байна.

 May be an image of 5 people, people studying and table

Халиа тошинд өртөх эрсдэл бүхий айл өрхүүд хашаа байшингаа эрсдэлээс хамгаалах арга хэмжээ авч хамтран ажиллахыг уриалж байгаа бөгөөд энэхүү ажилд Тохижилт үйлчилгээний анги, “Булган мээж” ХХК  хамтран ажиллаж байна.   


Зуны улиралд үерт, өвлийн улиралд халиа тошин, хаврын улиралд шар усны үерт өртөх өндөр эрсдэлтэй тул иргэдийг байгалийн хуурай жалга сайр, булаг шанд, гол горхи, үерийн хамгаалалтын далан сувагт оршин суухгүй байхыг анхааруулж буйгаа Булган сумын Онцгой комиссоос анхааруулсан байна.




相关新闻