Башёг тэргүүлэгч Асанояма башёг орхиж, манай бөхчүүдэд боломж гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумогийн Хацү башёг тэргүүлж явсан Асанояама өчигдрөөс башёг орхилоо. Тэрбээр башёгийн найм дахь өдөр Тамаваши Б.Мөнх-Оргилд өвдөг шороодсон барилдааны үеэр шагайндаа бэртэл авсан гэнэ. Түүний дэвжээний багш Такасаго “Түүний шагай хавдсан. 2-3 өдөр юу болохыг харъя” гэжээ. Бэртэл нь гайгүй бол башёг үргэлжлүүлэх аж.
Ингэснээр есөн өдрийн дараа сэкивакэ Котоновака, маэгашира Оношо, Оносато нар найман даваатай башёг тэргүүлж эхлэв. Харин тэдний араас ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, озэки Киришима Б.Лхагвасүрэн, озэки Хошорюү С.Бямбасүрэн нар долоон даваатай нэхэж байгаа юм.
Энэ өдөр
Тамаваши Б.Мөнх-Оргил зургаа дахь даваагаа авсан бөгөөд дахин хоёр давахад хаврын
башёд чансаагаа ахиулна. Жюүрёог Такерүфүжи нэг ч унаагүй тэргүүлж байгаа бол
Рога А.Амарсанаа, Токихаяате, Нишикифүжи нар араас нь нэхэж байна.
Өнөөдрийн
онцлох барилдаан
Макүүчи
Котоновака vs
Оносато
Дайешо vs Хоошёорюү С.Бямбасүрэн
Киришима
Б.Лхагвасүрэн vs Оношо
Тэрүнофүжи
Г.Ган-Эрдэнэ vs Кинбозан
Жюүрёо
Рога А.Амарсанаа vs
Такерүфүжи
Нишикифүжи vs
Токихаяате
Чиёошома
Г.Мөнхсайхан vs Миторюү
Б.Төрболд