Г.Хишигсайхан марафоны Азийн аварга боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-01-22 14:15:35

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. Хонконгт зохион байгуулсан марафон гүйлтийн Азийн аваргын эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Г.Хишигсайхан хоёр цаг 33 мин 50 секундийн амжилтаар алтан медаль хүртжээ.


Standart Chartered Honkong Marathon уламжлалт марафоныг 19 дэх удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй хамт зохион байгуулсан бөгөөд Азийн тамирчдын үзүүлэлтээр тивийн аваргын медальтнууд тодорч Г.Хишигсайхан энэ амжилтад хүрсэн Монголын анхны эмэгтэй марафончоор боллоо.


Ази тивийн аварга шалгаруулах марафон гүйлтийн тэмцээнээс өмнө нь гавьяат тамирчин Б.Сэр-Од 2008 онд мөнгө, 2013 онд алтан медаль, 2015 онд Ж.Олонбаяр, 2017 онд Ц.Бямбажав нар хүрэл медаль хүртэж байв. 

相关新闻