ДОРНОГОВЬ: Прежевальскийн худаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2024 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн түүхэн дурсгалт болоод байгалийн үзэсгэлэнт газраас цувралаар хүргэж байна. Дорноговь аймгийн Өргөн сумын төвд том чулуун дээр сийлсэн бичигтэй нэгэн хөшөө байдаг.
Эртний үеийнх биш ч гэсэн түүхэн үйл явдлыг өгүүлэх эл хөшөө одоогоос 140 гаруй жилийн тэртээ түүхийг өгүүлдэг. Оросын Хаант Улсын армийн хошууч генерал, нэрт аялагч, газар зүйч, байгаль судлаач, Николай Михайлович Пржевальский 1870-1880-аад оны хооронд монгол орны говь нутгаар дамжин эртний Дайду буюу Бээжингээс баруун зүгт Түвэд хүртэл аялж Монголын говь цөлд ургадаг олон ургамал, амьтны тухай сонирхолтой баримт материал цуглуулж, нээлт хийж байлаа.
Говь цөлийг дамжин туулах их аяллынхаа үеэр одоогийн Дорноговь аймгийн Өргөн сумын дөрөвдүгээр багийн нутагт байрлах Сэнжийн худагийг гаргаж байсан түүхтэй. Үүнээс хойш энэ худаг “Прежевальскийн худаг” хэмээн түүхэнд үлдсэн. Оросын нэрт эрдэмтэн нэгэн цагт Дорнын их говийн элсэн манханд эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийж явсны түүхэн тод баримт болох Н.М.Прежевальскийн хөшөө өнөөг хүртэл Өргөн сумын төв цэгээс км хүрэхгүй зайд сүндэрлэн байдаг юм.
Монгол
орны геологийн тогтоцын тухай анхны баримт мэдээг тэрээр XVIII-XIX зууны үед өөрийн нутаг нэгт, мэргэжил болоод сонирхол нэгт
эрдэмтэн, жуулчдын хамтаар олж ертөнцийн чихэнд
хүргэж байсан.